Шүүх хуралдааны хойшлолтын судалгааны дүнг танилцуулав.
2021-03-26 10:26:16 | 98Шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүх хуралдаан хойшлогдож байгаа шалтгаан нөхцөлийг судалж, шүүх хуралдаан хойшлогдсон байдлыг 2020 оны мөн үетэй харьцуулж, бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.
Үүний дагуу өнөөдөр /2021.03.26/ 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар шүүх хуралдаан хойшлогдсон шалтгаан нөхцөлийг судалсан судалгааны дүнг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг шүүгч, ажилтнуудад танилцууллаа.
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн “Шүүх хуралдаан хойшлолт нь иргэдэд чирэгдэл үүсгэх, шүүхийн алдаа болж харагдах үр дагавартай. Жил бүр шүүхэд хандах иргэдийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байгаа энэ үед хойшилсон шүүх хуралдааны тоо ихгүй байгаа боловч цаашид шүүх хуралдаан хойшлолтын шалтгааныг арилгаж ажиллах хэрэгтэй” гэдгийг дурдаж, судалгааг задалж, шүүгчийн ачаалалд нөлөөлөх хамаарлыг харьцуулбал илүү сонирхолтой, ач холбогдолтой болох талаар саналаа илэрхийллээ.
. . .