Ахлах ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
2021-03-02 17:06:44 | 85Эрх зүйч мэргэжлийг сонирхон, сонирхлын бүлгээр нэгдсэн 12 дугаар ангийн сурагчид мэргэжлийн чиг баримжаа авах, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр /2021.03.02/ шүүхийн байранд хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа.
Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг ахлах ангийн сурагчдад шүүх, шүүхийн тамгын газрын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн “эрх зүйч мэргэжлийг зоригтойгоор сонгож, мэргэжлийн чиг баримжаа авахаар хүрэлцэн ирсэн сурагчдад баяр хүргэе” гээд эрх зүйч мэргэжлийн онцлог, давуу тал, цар хүрээ, ач холбогдол, хуульч мэргэжлээр ажиллахад хувь хүний төлөвшил, ёс зүй чухал шалгуур болдог талаар тайлбарлаж, сурагчдын асуусан асуултад хариулж, тэдэнд амжилт хүслээ.
Үүний дараа сурагчдыг шүүхийн байртай танилцуулж, мэргэжлээ сонгох чиг баримжаа олоход нь дэмжлэг үзүүлж ажиллалаа.
. . .