-1

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/” сэдэвт сургалт явагдлаа.

2021-02-25 16:55:49    |   86

\"\"
Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан өнөөдөр /2021.02.25/ тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэнг урьж, “Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
\"\"
Сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдсан бөгөөд шүүгч Ч.Оюунсүрэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх, Шүүхийн тамгын газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх хуульд тусгагдсан арга хэмжээ, өмнөх хуулиас хасагдсан болон шинээр нэмэгдсэн зохицуулалтуудыг танилцууллаа.
\"\" 
Сургалтын төгсгөлд шүүхийн захиргааны ажилтнуудын асуусан асуултад хариулж, харилцан ярилцсан ба цаг үеэ олсон ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

. . .