“Шүүхийн иргэдийн төлөөлөгч” нарт ил захидал, гарын авлага хүргүүллээ.
2021-01-19 14:58:29 | 1412021 онд Говь-Алтай аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан 194 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагджээ.
1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан Коронавирус /Covid-19/-т халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор тус иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах боломжгүй тул тэдэнд ил захидал, гарын авлагыг шуудангаар хүргүүлж, шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих, шударга ёсыг тогтооход иргэний үүргээ биелүүлж, хэний ч нөлөөнд автахгүй чин үнэнчээр дуу хоолойгоо илэрхийлж, шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд шүүхийн байгууллагатай бүтээлчээр хамтран ажиллахыг хүслээ.
Иргэдийн итгэл хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийг хамтдаа бүтээе.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
Шүүхэд итгэх иргэдийн итгэл бат оршиг!
. . .