Сорилын шалгалт зохион байгууллаа.
2021-01-14 14:44:16 | 86Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталж байсан түүхтэй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар уг өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан Үндсэн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх үзлийг төлөвшүүлэх, хуулийн үзэл баримтлал, төрийн байгуулал, нийгмийн улс төрийн ардчилсан тогтолцооны үндсийг хэрхэн хуульчилж тогтоосон талаар мэдлэг олгох, бататгах зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудын дунд мэдлэг сорих сорилын шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад бусдаасаа өндөр оноо авсан шүүгчийн туслах Ц.Чанцалдулам 1 дүгээр байрт, шүүгчийн туслах Ө.Халиунаа 2 дугаар байрт, эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа 3 дугаар байрт тус тус шалгарч, дурсгалын зүйлээр шагнууллаа.
. . .