-1

2020 ОНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ, АЖИЛТАН, БАГУУДАА ТОДРУУЛЛАА

2020-12-31 12:18:51    |   183


Жил бүр тухайн оны ажлаа дүгнэж шилдэг шүүгч, ажилтан шалгаруулдаг уламжлалтай билээ. Манай хамт олон 4 дэх жилдээ сарын ажил хариуцсан 12 багт хуваагдан хичээнгүй зүтгэл, идэвхи санаачлага гарган, багаараа амжилттай ажиллаж, олон бүтээлч ажил хийсэн жил байлаа.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
\"ШИЛДЭГ ШҮҮГЧ”-ээр Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох;

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн;

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга;

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах;

\"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Шүүхийн мэдээлэл технологийн  мэргэжилтэн Б.Баасанцэрэн;

\"ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа нар тус тус шалгарлаа.

Мөн багаараа амжилттай ажиллаж, хариуцсан сардаа хийсэн ажлаараа дараах багууд манлайллаа. Үүнд: 
1 дүгээр байрт: Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нягтлан бодогч Э.Баярмагнай нарын бүрэлдэхүүнтэй 7 дугаар сарын ажил хариуцсан баг;

2 дугаар байрт: Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн нарын бүрэлдэхүүнтэй 5 дугаар сарын ажил хариуцсан баг;

3 дугаар байрт: Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, шүүгчийн туслах Ө.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, үйлчилэгч Д.Янжинлхам нарын бүрэлдэхүүнтэй 12 дугаар сарын ажил хариуцсан баг тус тус шалгарлаа.

 

. . .