Хураангуй бэлтгэсэн:
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2024/0039
Тоймын огноо, дугаар: 2025 оны 03 дугаар сарын 19 , Дугаар 01
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлүүлэхээр шүүхэд маргасан.
Нэхэмжлэгчээс торгох ял авсан нь миний хөдөлмөрлөх эрхэд хамааралгүй, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Эрүүгийн хуульд заасан авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн гэмт хэрэг миний ажил хөдөлмөрөө эрхлэхэд ямар байдлаар харшлаад байгаа юм. Миний хөдөлмөрлөх эрхийг хуулиар хязгаарлагдсан гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэж маргадаг.
Харин хариуцагчаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн үндэслэлээр Б.Д-ийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй байхад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон, 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар тусгайлан заасан зохицуулалт байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах