Хураангуй бэлтгэсэн:
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн
Шийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 112/ШШ2025/0014 дүгээр шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2025 оны 08 дугаар сарын 04, Дугаар 03
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төрийн албаны зөвлөлөөс Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байгаа А.У-д холбогдуулан “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,9 сая төгрөгийг гаргуулах” нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчээс: Буруутай шийдвэр гаргасан учир хариуцагч төрд хохирол учруулсан гэж, Хариуцагчаас нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд төрийн сангийн данснаас дээрх цалин хөлстэй холбоотой зарлага гараагүй, төрд ямар нэгэн хохирол учраагүй, ... 1,9 сая төгрөгийг мэргэжилтэн Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийсэн нь төрд учирсан хохирол биш гэж тус тус маргадаг.
Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар тушаалаар Тамгын газрын мэргэжилтэн Б-г ажлаас халсан байдаг. Захиргааны хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “... ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзаж, хариуцагч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцжээ.
Үүний дагуу хариуцагчаас мэргэжилтэн Б-г албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн байна.
Хариуцагч нь төрийн албан хаагч Б-г албан тушаалд эгүүлэн тогтоосон энэ тохиолдолд албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрээ хууль бус байсныг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй. Түүнчлэн түүний гаргасан тушаалын улмаас ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан төрийн албан хаагчийн даатгалуудыг нөхөн төлж Б-д учирсан хохирлыг барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймээс захиргааны албан тушаалтны хувьд, гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах нь төрийн албанд баримтлах зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн