Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж заажээ.
Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийг байгуулж болохыг Үндсэн хуулиар зөвшөөрснөөр Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус баталж, 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 
Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан 2004 оны 6 дугаар сарын 01-нээс Монгол улсад анх удаа дагнасан шүүх болох Захиргааны хэргийн шүүхийг 21 аймагт /нийт 21/ болон Нийслэлд /1/ байгуулснаар үйл ажилаагаагаа явуулж эхэлсэн юм.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь иргэн ба хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх замаар төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрх мэдэл бүхий дагнасан шүүх юм.
Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны  шүүх нь 3 шүүгч, 1 шүүгчийн туслахын орон тоотой ажиллаж байна.
 
Тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүргээсээ гадна Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаар болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ард иргэдэд таниулах зорилгоо Захиргааны хэргийн шүүхийн талаарх танилцуулах хуудас бэлтгэн хэвлүүлж, аймгийн төвийн болон хөдөө сумын иргэдэд Захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 
 

Та Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах гэж байгаа бол энэ талаарх мэдээллийг
"Иргэн таньд" булангаас авна уу. 
 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Э.Золбадрах


 

 

-1982 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн

-2000 онд Завхан аймгийн Улиастай сумын 1-р 10-н жилийн дунд сургууль төгссөн

-2000-2004 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн

-2005-2008 онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хуулийн зөвлөх, эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12-р сарын 31-ны 406 дугаар зарлигаар Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр

-2013 оны 12 сарын 18-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

-2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар МУЕ-ийн зарлигаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

2014 онд Монголын залуучуудын Тэргүүний залуу "Алтан медаль"-р шагнагдсан.

 
Хууль зүйн ухааны магистр цолтой
 


 
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Б.Саранчимэг

 

-1990 онд Төв аймгийн арван жилийн сургууль төгссөн

-1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

-1990-1998 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагч

-2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч

-2004 оны 1-р сараас 6-р сар хүртэл Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч

-2004 оны 6-р сараас Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч

-2013 оны 12 сарын 18-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

-2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаар МУЕ-ийн зарлигаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

-2012 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

-2014 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

-2014 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хүндэт тэмдэг

 

Хууль зүйн ухааны магистр цолтой