ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

authoradmin date29-11-2019, 17:24 categoryМэдээ мэдээлэл 30 Үзсэн

 

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой "Монгол бахархлын өдөр”, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 95 жилийн ойн хүрээнд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 18 төрийн байгууллагын 27 төрийн захиргааны албан хаагч оролцож тангараг өргөлөө.

Төрийн захиргааны албан хаагч болж тангараг өргөсөн нийт төрийн захиргааны албан хаагчдад төрийн захиргааны ахмад ажилтан, Аймгийн төрийн албаны салбар зөвлөлд олон жил ажилласан Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд Төрийн хууль, дүрмүүдийг сайтар уншин судалж, хууль дээдлэж, иргэдэдтэй харьцах харилцаа хандлагандаа анхаарч төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж, Ажлын цагийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллахыг хүсэж төрдөө үнэнч шударгаар хөдөлмөрлөхийг хүсэн ерөөлөө.

"Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангараг өргөх болзлыг хангасан Шүүгчийн туслах Л.Отгонбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа, нар тангараг өргөлөө.

 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив