Хуульчийн тангараг өргөлөө.

authoradmin date8-11-2019, 12:05 categoryМэдээ мэдээлэл 100 Үзсэн

Монголын хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбараас хуульчийн тангарөг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн байранд зохион байгуулав.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг Хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Дорждэрэм удирдаж, 2019 оны хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Түвшинтөр, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Энхчимэг нарыг хуульчийн тангараг өргүүлж, гэрчилгээг гардуулав.

      Хуульч Б.Түвшинтөр, Ж.Энхчимэг нар нь хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн тууштай хамгаалж, шударга ёсыг хамгаалагчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадахаа батлан тангараглалаа.
Тус аймгийн шүүхийн хамт олноос хуульчийн тангараг өргөсөн 2 ажилтандаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулав.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив