Онол практикийн бага хурал болов

authoradmin date22-09-2015, 14:43 categoryМэдээ мэдээлэл 573 Үзсэн

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Прокурорын байгууллагын 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 75 жилийн ойг тохиолдуулан, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад анхаарах асуудал"  сэдэвт онол практикийн бага хурал болов.
Бага хуралд Шүүх, Прокурор, Цагдаа, Тахар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Шүүхийн шинэжилгээний албаны ажилтан, албан хаагчид оролцов.
Онол практикийн бага хурлын зорилго нь Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хуулийн байгууллага болон төр захиргааны байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,  мэдээллээр хангах, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлахад оршино.
Илтгэлийн уралдаанд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа 1 дүгээр байр, Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч З.Насан-Өлзий 2 дугаар байр, Аймгийн Цагдаагийн газрын офицер, цагдаагийн хошууч Д.Болормаа 3 дугаар байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
http://www.4shared.com/download/ccl1E_KGba/IMG_2109.jpg
 http://www.4shared.com/download/BlIaq1h9ce/IMG_2115.jpg
http://www.4shared.com/download/YcJXEfKaba/IMG_2118.jpg
http://www.4shared.com/download/CUmC5VENce/IMG_2126.jpg



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив