Говь-Алтай аймгийн шүүхийн нэрэмжит гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдааныг дүгнэв.

authoradmin date9-07-2019, 17:06 categoryМэдээ мэдээлэл 64 Үзсэн

Говь-Алтай аймгийн шүүхийн түүхт 80 жилийн ой 2020 онд тохиохтой холбогдуулан шүүхийн нэрэмжит гар урлал, бэлэг дурсгалын бүтээлтэй болох зорилгоор шүүхийн 6 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүгч, ажилтнуудын дунд бүтээл хийж ирүүлэх уралдаан зарласан. 
Уралдаанд нийт 10 бүтээл ирүүлсэнийг Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дүгнэж, 3 бүтээлийг шалгарууллаа. 
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс утга агуулга, уран сайхан, өвөрмөц дизайн бүхий байдлыг харгалзан нягтлан бодогч Э.Баярмагнайн 1 бүтээл, архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Түвшинбаярын 1 бүтээл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь, Л.Баасансүрэн нарын 1 бүтээлийг тус тус шалгаруулж, шалгарсан бүтээлийг биетээр хийлгүүлж, бүтээлийн дээжийг өөрт нь бэлэглэхээр боллоо.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив