“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

authoradmin date5-06-2019, 18:47 categoryМэдээ мэдээлэл 127 Үзсэн

Шүүхийн 6 дугаар сарын ажил хариуцсан баг нь тухайн сард болох тэмдэглэлт өдрүүдтэй уялдуулан ажлууд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн 06 дугаар сарын 05-ны өдрийг "Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ.

Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

https://www.mediafire.com/convkey/591d/pii676oom1tpoin6g.jpg

Уулзалт-ярилцлагыг нээж, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа үг хэлж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, сарын ажил хариуцсан баг хэрхэн ажилладаг тухай болон Эрүүгийн хэргийн шүүхээс сүүлийн 4 жилд шийдвэрлэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоон үзүүлэлт, шинээр батлагдсан хууль тогтоомжууд, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлийн 6 жилд хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг танилцууллаа.

Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын газрын орчны бохирдол, химийн бодис, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргал 2019 оны "Байгаль хамгаалах өдөр” нь "Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриан дор явагдаж байгааг тэмдэглээд, байгаль хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэдэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэргийн талаар мэдээлэл хийж, түүнийг бууруулахад иргэдийн оролцоо чухал болохыг дурдан манай байгууллагыг "Эх дэлхийн цаг”-т нэгдэж байхыг уриаллаа.

https://www.mediafire.com/convkey/3133/2gc62criz99s5zw6g.jpg


https://www.mediafire.com/convkey/33a2/y8u1qbur66pe03d6g.jpg

Мөн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас байгууллагын бүтэц, зохион байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн илрэх хэлбэр, бууруулах арга зам, нөлөөлөх байдал зэргийн талаар мэдээллийг хүргэж, асуусан асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.

https://www.mediafire.com/convkey/58d6/w95l107ca1eq7np6g.jpg

Уулзалт-ярилцлагын төгсгөлд байгаль орчны талаарх мэдлэгийг бататгах зорилгоор "АХА” тэмцээн зохион байгуулсан ба 1-р байрт сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Л.Отгонбаяр, 2-р байрт Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтан Д.Сарантуяа, 3-р байрт Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баярцэцэг нар тус тус шалгарч, дурсгалын зүйлээр шагнууллаа.

https://www.mediafire.com/convkey/ad91/5kn4q3shhrb79lb6g.jpg

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив