Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын арга хэмжээ боллоо.

authoradmin date3-06-2019, 12:26 categoryМэдээ мэдээлэл 114 Үзсэн


Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газраас жил бүр шүүгч, ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авч, гарын бэлэг өгч, баярлуулдаг уламжлалтай билээ. 
Энэ жилийн хувьд шүүхийн 6 дугаар сарын ажил хариуцсан багаас тус үйл ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан ба арга хэмжээний үеэр "АХА” тэмцээн болж, цэцэрлэгийн насны төрөлд 1-р байрт З.Тэнүүнсайхан, сургуулийн насны төрөлд 1-р байрт А.Хишигбадар, 2-р байрт Б.Мягмарсүрэн нар тус тус шалгарч, гарын бэлгээр шагнууллаа.
https://www.mediafire.com/convkey/d517/3yu2gzd1op27oa76g.jpg
Мөн тус өдөр Орон нутгийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг дэмжих ажилд олон нийт, залуучуудын оролцоог сайжруулах, спортын арга хэмжээгээр дамжуулан биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх сайн үйлсийн аянд оролцох боломжийг олгох зорилгоор "Жаргалтай хөл” марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа. 
Тэмцээн 10 км болон 5 км-ийн гүйлт, 3 км багийн алхалт зэрэг төрлүүдээр зохион байгуулагдсан ба тамирчид хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд шүүгчийн туслах Б.Түвшинтөр, Л.Отгонбаяр, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Бүрэнтогтох, архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Түвшинбаяр нар амжилттай оролцож, архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Түвшинбаяр 10 км гүйлтийн төрөлд 3 дугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болж, батламж гардаж авлаа.




Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив