“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг дагаж мөрдөхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах талаар уулзалт зохион байгуулав

authoradmin date23-05-2019, 18:59 categoryМэдээ мэдээлэл 66 Үзсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49, 50 дугаар тогтоолоор "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”, "Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар”-ыг тус тус шинэчлэн баталсан. 
Уг аргачлалыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхтэй холбогдуулан шүүхийн Тамгын газрын даргын санаачлагаар Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, Мэдээлэл технологийн мэргэжилтэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулан тус аргачлалыг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах, ажил үүргийн хуваарь болон цаашид анхаарч ажиллах асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Тамгын газрын даргын тушаалаар ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах захиргааны ажилтнуудыг томилох талаар хэлэлцэж, "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг судлан, бэлтгэл ажлыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгахаар захиргааны ажилтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, цаашид үйл ажиллагаандаа алдаа зөрчил гаргалгүй ажиллахыг даалгав.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив