ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

authoradmin date19-04-2019, 18:00 categoryМэдээ мэдээлэл 133 Үзсэн

Шүүхийн Тамгын газрын 04 дүгээр сарын ажил хариуцсан багаас Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан "Захиргааны хэргийн шүүх байх шаардлагатай эсэх” сэдэвт парламентийн мэтгэлцээн зохион байгууллаа. 
Уг тэмцээн нь Захиргааны хэргийн шүүхийн талаар илүү ихийг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, багаар ажиллах чадвар, илтгэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд шүүхийн захиргааны нийт ажилтнууд хоёр баг болон оролцлоо.

Багууд "Парламентийн мэтгэлцээн”-ий дүрмийн дагуу "Засгийн газар”, "Сөрөг хүчин”-ий байр сууринаас эн тэнцүү мэтгэлцэж шүүгчдийн үнэлгээгээр "Шударга ёс” баг тэргүүн байр эзлэв. 

Тэмцээний төгсгөлд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нар сэдэвтэй холбоотой сонирхолтой ярилцлага өрнүүлж, цаашид мэтгэлцээний тэмцээнд хэрхэн оролцох талаар зөвлөгөө өгөв.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив