2018 оны шилдэг шүүгч, ажилтнуудаа тодрууллаа.

authoradmin date31-12-2018, 17:00 categoryМэдээ мэдээлэл 37 Үзсэн

Жил бүр тухайн оны ажлаа дүгнэж шилдэг шүүгч, ажилтан шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд манай хамт олон сарын ажил хариуцсан 12 багт хуваагдан хичээнгүй зүтгэл, идэвхи санаачлага гарган, багаараа амжилттай ажиллаж, олон бүтээлч ажил хийсэн онцлог жил байлаа.

"ШИЛДЭГ ШҮҮГЧ”-ээр Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр;
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг;
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга;

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах;
"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баярцэцэг;

"ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар үйлчлэгч Д.Эрдэнэтуяа нар тус тус шалгарлаа.
Мөн багаараа амжилттай ажиллаж, хариуцсан сардаа хийсэн ажлаараа дараах багууд манлайллаа. Үүнд: 
1 дүгээр байрт: шүүгч Н.Оюунбилэг, шүүгчийн туслах Ж.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарын бүрэлдэхүүнтэй 11 дүгээр сарын ажил хариуцсан баг;

2 дугаар байрт: шүүгч Г.Мөнхтулга, шүүгчийн туслах Ч.Энхтуяа, үйлчлэгч Д.Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэй 2 дугаар сарын ажил хариуцсан баг;
3 дугаар байрт: шүүгч Т.Жаргалсайхан, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн, зохион байгуулагч Д.Бүрэнтогтох нарын бүрэлдэхүүнтэй 1 дүгээр сарын ажил хариуцсан баг тус тус шалгарлаа.
Монголын шүүгчдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбар хорооноос "ОЮУНЛАГ ШҮҮГЧ”-ээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Шилдэг шүүгч, ажилтан, багуудад шагналыг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, Монголын шүүгчдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбар хорооны шагналыг салбар хорооны тэргүүн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа тус тус гардуулж, нийт шүүгч, ажилтнууддаа ажлын амжилт хүссэн юм.

Жил бүр Шүүхийн залуучуудын зөвлөлөөс шинийг санаачилж, шүүхийн залуучуудын зөвлөлд хийсэн ажлаараа бусдаасаа тэргүүлсэн "МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУ” шалгаруулдаг уламжлалтай ба 2018 оны "МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУ”-аар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа зөвлөлийн нийт гишүүдийн саналаар

шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсаныг Шүүхийн залуучуудын зөвлөлийн тэргүүн шүүгч Н.Оюунбилэг гардууллаа.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив