"ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН /WWF/" ирвэстэй нутгийн ирээдүй төслийг танилцуулах арга хэмжээнд оролцлоо

authoradmin date17-10-2018, 17:03 categoryМэдээ мэдээлэл 118 Үзсэн

"ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН буюу /WWF/" цоохор ирвэстэй нутгийн ирээдүй төслийн танилцуулга тус аймагт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо. 

Цоохор ирвэсний тоо толгой сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрч байгальд ердөө 4000 ширхэг тоо толгой үлдээд байгаа сүрлэг сайхан энэ амьтан удахгүй устгах аюулд ойрхон байна. Иймд Монгол улс дахь "ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН /WWF/" нь 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 5 жилийн хугацаатай цоохор ирвэстэй нутгийн ирээдүй төслийг хэрэгжүүлэн эхэлжээ.
Төслийг танилцуулах арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбарын ажилтнууд, Говь-Алтай аймгийн Монгол элс болон хасагт хайрханы улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Их говийн дархан цаазат газрын захиргаа, Сумдын байгаль орчины байцаагч нар хамрагдаж төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцлаа.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив