ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

authoradmin date20-04-2018, 15:37 categoryМэдээ мэдээлэл 114 Үзсэн

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан тус аймагт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч нартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудлаар уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

https://www.mediafire.com/convkey/dca6/x7eb7bug4i494bp6g.jpg

Уг уулзалт ярилцлагын хүрээнд шинээр мөрдөгдөн хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тус хуульд өмгөөлөгчийн оролцоо хэрхэн тусгагдсан, хэрхэн хэрэгжиж байгаа талаар харилцан санал бодлоо илэрхийлж ярилцлаа.

Мөн өмгөөлөгч нараас шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдаан цагтаа эхлээгүй талаарх судалгааг танилцуулж, цаашид энэ асуудлыг гаргахгүй байх талаар анхаарч ажиллахаар боллоо.

Уулзалтын төгсгөлд Говь-Алтай аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч М.Энхзаяа нь "Өмгөөлөгч бид шүүх хуралдаанд оролцохдоо албаны хувцас өмсөж, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, шүүх хуралдааны танхимд буй бүх хүнийг "ТА” хэмээн дуудаж байх уриалгыг дэвшүүллээ.



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив