АЗАЙ БУУРАЛ БҮХЭН САР ШИНЭДЭЭ ИДЭЭ БУДАА ЭЛБЭГ ДЭЛБЭГ, ЭНХ ТУНХ ШИНЭЛЭЭСЭЙ!

authoradmin date14-02-2018, 16:37 categoryМэдээ мэдээлэл 247 Үзсэн

Шүүхийн 2 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан зохион байгуулж байгаа "Бусдад хүргэх өчүүхэн тус” арга хэмжээний хүрээнд айлчлан ирж буй нөхөрсөг хэмээх шар нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өндөр настан, ахмад дайчин Д.Лхасранд хүндэтгэл үзүүлж, идээний дээж, эд материалын дэмжлэг үзүүллээ.

Ирээдүй хойч, эх орныхоо төлөө халуун амь, асгарах цусаа үл хайрлан тэмцэж явсан энэ буурай өдгөө 99 насны босгыг алхаж байна. Биеийн эрүүл мэнд нь муу, хүний асаргаанд орсон, харж хандах үр хүүхэд байхгүй ч төр засгийн хайр хишиг, түмэн олныхоо тусаар өдий зэрэгтэй явж байгаадаа талархаж явдаг гэлээ.

Бидний үйл ажиллагааг дэмжиж оролцсон нийт шүүгч, ажилтнууд болон Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооны хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

Хариу нэхээгүй сайн үйлсийн буян дэлгэрэх болтугай.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив