ХҮҮХЭД БҮХЭН АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙГ!

authoradmin date14-02-2018, 16:36 categoryМэдээ мэдээлэл 77 Үзсэн


Шүүхийн 2 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан зохион байгуулж байгаа "Бусдад хүргэх өчүүхэн тус” арга хэмжээний хүрээнд "Хүүхэд бүхэн аз жаргалаар дүүрэн байг” сайн үйлсийн аяныг зарлаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт аавтайгаа амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, 5 настай хүүд дэмжлэг туслалцаа үзүүлж, эх орондоо тустай, эрдэм номтой сайн хүн болохыг хүсэн ерөөлөө.


Сайн үйлсийн аянд маань шүүхийн хамт олон төдийгүй "ЖАРГАЛТАЙ ГАР” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо нэгдэж, нэгдмэл сэтгэлээр сайн үйлс бүтээж, нэгэн өрх, нэгэн бяцхан зүрхийг жаргалаар дүүргэж чадлаа.

Бяцхан хүүд аз жаргал бэлэглэсэн сайхан сэтгэлт хүмүүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та бүхний үйлс заяа ямагт дэлгэр байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, сайхан бүхэн урган сүндэрлэж, сайн бүхэн дэлгэрэн мандах болтугай.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив