ТЭМЭЭТЭЙ АЯЛАГЧ Н.БАЙГАЛЬМААТАЙ УУЛЗЛАА.

authoradmin date21-01-2018, 19:09 categoryМэдээ мэдээлэл 276 Үзсэн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Шүүхийн Залуучуудын Зөвлөлийн тэргүүн Н.Оюунбилэгийн санаачилгаар тэмээтэй аялагч Н.Байгальмаа болон түүний багийн гишүүдтэй Шүүхийн Залуучууд зөвлөлийн гишүүд 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Цав шанд гэх газар буудаллаж байхад нь тосож уулзлаа.
Мөн аялалын явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж чадсан энэ хугацаанд улам ихийг суралцаж байгаагаа сэтгэл догдлон ярьсан юм.

Монгол орны үзэсгэлэнт газар нутаг зун төдийгүй өвлийн улиралд улам үзэсгэлэнтэй болдог бөгөөд тэр үзэсгэлэнт байгалийн эд эс бүрийг өөрийн нүдээр харах нь үнэхээр сайхан байсныг дурдаад залуучуудаа ч мөн адил тэр сайхныг харж мэдрээсэй гэж хүсэж байгаагаа хэлсэн юм. Улмаар залуу хүн нэг байрандаа байх биш илүү олон зүйлийг сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө боломж өгч Монгол орон болон дэлхийн улсуудаар аялаж байхыг зөвлөлөө. Ингэснээр биднийг давчдуулаад байгаа мэт санагдах асуудал бүхэн амар хялбар, аливааг олон талаас харж дүгнэх чадвар бий болдог тул залуу насаа эрч хүчээр цэнэглэж байхыг зөвлөлөө.
 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив