Түвшин тогтоох шалгалт эхэллээ.

authoradmin date4-10-2017, 11:32 categoryМэдээ мэдээлэл 183 Үзсэн

Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалт Говь-Алтай аймагт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт эхэллээ.


Шалгалтад Шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээллийн технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн,  эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч гэсэн 18 ажилтан хамрагдаж байна.


Мэргэшлийн түвшин тогтоох шалгалт нь сорил, эссэ бичих, бодлого, ур чадвар, эссэ илтгэх буюу ярилцлага, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдсан байдлыг 100 хүртэлх оноогоор үнэлнэ. Харин ёс зүй, харилцаа хандлагыг ажилтны хувцаслалт, биеэ авч явж буй байдал, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээний соёл, ёс зүйн хорооны дүгнэлт, шүүгч, шүүхээр үйлчлүүлсэн иргэд, хэргийн оролцогчдоос авсан санал асуулга зэргээр 100 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд цаашид түвшин тогтоох шалгалтыг 2 жилд нэг удаа зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив