Мэдээлэл хийлээ

authoradmin date27-05-2016, 09:18 categoryМэдээ мэдээлэл 329 Үзсэн

      Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд 2016 оны 05 сарын 27-ны өдөр 5 дахь өдөр бүр болдог тус аймгийн албан байгууллагын дарга нарын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл хийлээ.


      Тэрээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шинээр томилогдсон шүүхийн ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж дахин сонгууль явагдаж байгаа талаар мэдээлэл хийж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар урьд нь ажиллаж байсан философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж улиран томилогдсоныг дурдаж, өнөөдөр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг сонгох санал хураалт явагдахаар бэлтгэл ажил хангагдсан байгаа талаар эхлэн танилцууллаа.


      Түүнчлэн "Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг үндэслэн шүүхийг өөрчлөн байгуулахтай холбогдуулан ажлын хэсэг байгууллаа.

      Манай аймгийн тухайд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэртэйгээр шүүн таслах үйл ажиллагаагаа 2016 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн явуулахаар болсон талаар тус тус мэдээлэл хийв.

      Шүүхийн тамгын газраас шүүхийн өөрчлөлт, хуулиар оноосон нэр, хаягийн талаар гарын авлага бэлтгэн албан байгууллагын дарга удирлагуудад тараалаа. Мэдээлэл хийхэд нь 46 албан газар, байгууллагын дарга, эрхлэгч, захирлууд оролцов.


 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив