Шүүхийн тамгын газрын танилцуулга

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай "Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай" тогтоолоор Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум дахь шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон.

  • Тамгын газрын дарга Ж.Ганболд
  • Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баярцэцэг
  • Ерөнхий нягтлан бодогч Э.Баярмагнай
  • Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Л.Отгонбаяр
  • Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Чанцалдулам, Т.Энхтуяа, Ж.Энхчимэг, Б.Ундармаа, Б.Хишигжаргал, Б.Одбаяр
  • Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг
  • Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Баасанцэрэн
  • Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн
  • Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр, О.Дэжидмаа, Ө.Халиунаа
  • Эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа
  • Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Оюунчимэг, 
  • Архив-бичиг хэргийн эрхлэгч Н.Нямбаяр
  • Нярав Х.Ганболд
  • Бичиг хүргэгч Т.Энхтуяа
  • Жолооч Ш.Гантөмөр
  • Үйлчлэгч Ш.Халтар, Д.Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

1993 оны 04-р сард Шүүхийн тамгын хэлтэс анх байгуулагдсанаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүх хуралдааны бэлтгэн зохион байгуулалтыг сайжруулах, шүүхийн санхүү аж ахуйг бэхжүүлэх, шүүгч ажилтнуудын нийгмийн асуудал, шүүхийн техник хэрэгсэл, аж ахуйн хангамжийг шийдвэрлэх чиг үүрэгтэй шүүхийн тамгын хэлтсийг анх толгойлж, эдүгээ хүртэл ажиллаж байгаа явдалдаа бахархаж байдаг.
Манай хамт олны эрхэм зорилго бол шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод нээлттэй хөнгөн шуурхай , чирэгдэлгүй хүргэх явдалд оршино.
Аймгийн шүүх 2008 онд шинэ байртай болсон явдал нь шүүгч ажилтнуудын ая тухтай ажиллах нөхцөл бүрдсэн гэж үздэг.
Шүүхийн тамгийн газрын дарга Ж.Ганболд нь Төр-Нийгмийн судлалын академийг улс төр судлаач - эрх зүйч мэргэжлээр төгссөн. Аймгийн шүүхэд тогтоол гүйцэтгэгч-нарийн бичгийн дарга , хэсгийн ардын хэсгийн шүүгч, тамгын хэлтсийн дарга, тамгын газрын даргаар ажиллаж байна.