ТОВЧ МЭДЭЭ



ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ 


“Эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг хэлдэг.
Талуудын тохиролцооны агуулгыг талууд өөрсдөө, эсхүл тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна.
Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.
Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй бол нөгөө тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу шүүхэд хандах эрхтэй.
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.

Эвлэрлийн гэрээний загвар

ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ

2021 оны ... сарын ... өдөр                      Дугаар ...                                Есөнбулаг сум

ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ: ............................................овгийн .................................................. хаяг ................................аймаг .............................сум, ..............баг, ......................тоотод оршин суух, Регистрийн дугаар ........................... утас .................................................
ЭВЛЭРЭЛД УРИГДСАН ТАЛ:..............................овгийн ............................................ хаяг ............................... аймаг ..................................сум, .............. баг, ...................тоотод оршин суух, Регистрийн дугаар ........................... утас .................................................
МАРГААНЫ АГУУЛГА:...................................................................................................... .............................................................................................................................................
Талуудын байр суурь:
- Өргөдөл гаргагч:........................................................................................
-Уригдах тал: ...................................................................................................
Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ................ийн дэмжлэгтэйгээр ......................................................................................................................
................................................................................................................................................маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн 2021 оны ... сарын ... -ны өдөр эхэлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. ..................................................................................................................................................................................
..................................................................................................................................................................................
..................................................................................................................................................................................
..................................................................................................................................................................................
..................................................................................................................................................................................

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.
 

ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Өргөдөл гаргагч........................................../ /
Эвлэрэлд уригдсан тал................................/ /
Эвлэрүүлэн зуучлагч.................................../ /


  


Хэрэгцээт линк

© Copyright 2021. Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар