ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох


 


-1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

-1999-2002 онд Говь-Алтай аймгийн Өмгөөллийн зөвлөлийн өмгөөлөгч

-2002-2003 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч

-2003-2007 онд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч

-2007-2014 онд Говь-Алтай аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч

-2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Сум дундын 5 дугаар шүүхийн шүүгч

-2014 оны 05 дугаар сарын 09 өдрийн 53 дугаар МУЕ-ийн зарлигаар Захиргааны хэргийн анхан шатын 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч

-2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн МУЕ-ийн зарлигаар Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

-2012 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

-2013 онд шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг

-2014 онд Говь-Алтай аймгийн хүндэт тэмдэг

Хууль зүйн ухааны магистр цолтой

 

Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан

 

 

 

 

Боловсрол:

-1986-1989 онд Хууль цаазны дунд сургууль, 1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн ХЗДС-ийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

 

Ажлын туршлага:

- 1984-1989 онд Халиун сумын АДХ гүйцэтгэх захиргаанд зааварлагч

- 1989-1990 онд Цээл сумын АДХ гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга

- 1990-1994 онд аймгийн татварын хэлтэст хэрэг бүртгэх тасгийн дарга

- 1997-1999 онд БӨБА-ны Говь-Алтай аймаг дахь төлөөлөгчийн газарт дарга

- 1999 оноос одоог хүртэл шүүгчээр ажиллаж байгаа ба одоо Говь-Алтай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

 

 

 

Боловсрол:

-1994-1998 онд Монгол Улсын Их сургуулийг багш мэргэжлээр, 2000-2004 онд Отгонтэнгэр Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

 

Ажлын туршлага:

-1998-1999 онд Өнөөдөр сонины газарт сурвалжлагч

-1999-2000 онд Бридж Дархан энх оршихуй олон улсын хэл, соёл судлалын сургуульд багш

-2004-2008 онд Завхан аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслах

-2008 оноос одоог хүртэл шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа ба одоо Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.