ТОВЧ МЭДЭЭ



АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 01 сарын 29-ний  өдрийн А/08 дугаартай тогтоолоор Шүүхийн архивын ажиллах журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны А/16 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна. Журмыг 2019.02.15-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн болно.
Архивын үйлчилгээ үзүүлэх
Архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

Архивын лавлагаа, хуулбар олгоход дараах баримт бичгийг үндэслэн олгоно
1.    Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг
2.    Байгууллага:  Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт
3.    Зохих журмын дагуу  үйлчилгээний хураамж төлсөн баримт
Анхаарах зүйл: Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын  хуулбар дээр “Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив бичиг хэргийн эрхлэгч олгоно.
Хориглох зүйл:
Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно. 
1.    Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
2.    Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, салган авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх
3.    Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах
4.    Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй. 

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019.02.29 ний өдрийн А/08 тушаалаар Шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх хураамжийн хэмжээг баталсан. Хураамжийг Төрийн сан банкны 100900005001 тоот дансанд төвлөрүүлэхээр тогтсон байна. Тушаалыг 2019.оны 02 дугаар  сарын15-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн болно.

1.    Шүүхийн шийдвэр, Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол болон Захиргааны бусад акт хуулбарлахад хуудасны нэг тал нь 500 төгрөг 
2.    Хэргийн оролцогч баримттай танилцахад хавтас хэрэг 5000 төгрөг 
3.    Лавлагаа өгөх /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх тендертэй холбоотой асуудлаар болон бусад/ нэг удаа 10,000 төгрөг 
4.    Иргэн Захиргааны хэрэг баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах 5000 төгрөг 
5.    Материал хувилж олшруулахад нэг нүүр нь 200 төгрөг


  


Хэрэгцээт линк

© Copyright 2021. Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар