Залуучуудын зөвлөлийн танилцуулга

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн залуучуудын зөвлөл нь 2009 онд анх Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн санаачлагаар байгуулагдаж, шүүгч П.Туяа даргаар сонгогдон үйл ажиллагаагаа эхэлж ирлээ.
Залуучуудын зөвлөл нь сургалт танин мэдэхүй, спорт, урлаг, нийгэм эрүүл мэндийн хэсгүүдэд хуваагдан шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр тухайн онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөөр батлагдсан  үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Залуучуудын зөвлөлийн дарга Г.Янжиндулам нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдсон мөн Б.Цэрэнханд нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилодсонтой холбогдуулан одоо Залуучуудын зөвлөлийн даргаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Гүнжидмаа нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ц.Баярцэцэг нар сонгогдон, нийт 18 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр, гишүүнчлэлийн татвараас төсвөө бүрдүүлэн ажиллаж байна.