“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛОВ

authoradmin date30-11-2019, 14:18 category--- 87 Үзсэн

Говь-Алтай аймаг дахь анхан шатны шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч нар, Шүүхийн Тамгын газар дарга Ж.Ганболд, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Цагдаагийн ахмад Л.Гантулга, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагч нарын хамтарсан уулзалт-ярилцлагыг 2019.11.29-ний өдөр Шүүхийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар тушаалаар батлагдсан "Шүүх, Шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 03/751 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцэж, Шүүх, шүүгчийн аюулгүй байлыг хангахад шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газраас цаашид хийх ажлын чиглэлээ тодорхойлж, харилцан санал солилцлоо.
Уулзалт-ярилцлагын төгсгөлд албан хаагчид дүрэм журмаа сайн судалж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, харилцаа хандлага, хамгаалалтын офицерыг томилон ажиллуулах, шүүх хуралдаанд сонирхогчоор оролцогчдыг журмын дагуу шалгаж нэвтрүүлэх, ажлын бус цагаар шүүх хуралдаан дууссан үед шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг, орон байранд нь хүргэж өгөх, албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг биелүүлэхдээ гарсан зардлыг шүүхээр шийдвэрлүүлж ажиллах зэрэг тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, тодорхой шийдэлд хүрэв.



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив