Шүүхийн практик судалгааны ажил хийгдлээ.

authoradmin date18-06-2019, 18:13 category--- 24 Үзсэн

Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын практик судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2019.06.18/ тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Энхтуяа шүүгчийн туслах Л.Отгонбаяр нар "Шүүх хуралдаан болон шүүхийн хэлэлцүүлэг хойшлогдсон шалтгаан нөхцөл” сэдэвт шүүхийн практик судалгааны ажил хийж, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Уг судалгаа нь шүүх хуралдаан болон шүүхийн хэлэлцүүлэг хойшлогдох явдлыг бууруулах арга зам болон цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлох зорилготой ба зөрчлийн хэргийн шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлгүүдийн хойшлолтын байдалд дүн шинжилгээ хийснээрээ өмнөх судалгаанаас онцлог болсон байв.
Судалгаанд 2017, 2018, 2019 оны эхний хагас жилийн байдлаар тус шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоон үзүүлэлтийг хамруулсан ба практик судалгааг танилцуулахад ажилтнуудаас асуулт асууж, хариулт өглөө.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив