Ном бүтээх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.

authoradmin date13-06-2019, 16:53 category--- 125 Үзсэн

Говь-Алтай аймгийн шүүхийн түүхт 80 жилийн ой 2020 онд тохиохтой холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүний нэг нь шүүхийн ойд зориулан 80 жилийн түүхийг баримтжуулах зорилгоор ном бүтээх ажил бөгөөд Шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаар тушаалаар ном бүтээх ажлын хэсэг томилогдон, өнөөдөр /2019.06.13/ анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанд ажлын хэсгийн нийт гишүүд оролцож, ном бүтээх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, санал санаачилгуудаа тусгаж баталлаа. 
Ажлын хэсгийн ахлагч, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа ажлын хэсгийн гишүүдэд төлөвлөгөөний дагуу ажлаа эрчимжүүлж, тухай бүрт явцыг танилцуулж ажиллах үүрэг өглөө.
Тус шүүхэд ажиллаж байсан ахмадууд, Улаанбаатар хот болон өөр орон нутагт шилжин суурьшиж ажиллаж байгаа шүүгч, ажилтнууд болон бусад хүмүүст номонд оруулах сэтгэгдэл, дурдатгалаа ирүүлэх тухай ил захидал илгээхээр боллоо.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив