“Хуульчийн Про Боно өдөр-2019” нээлттэй өдөрлөгт оролцлоо

authoradmin date1-05-2019, 16:30 category--- 30 Үзсэн

Монголын Хуульчдын холбооноос санаачлан жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн Про боно өдөр” буюу хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны өдөр болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу "Хуульчийн Про Боно өдөр” арга хэмжээнд шүүхийн шинэтгэлийн ололт, шүүхийн үйлчилгээг сурталчлан ажиллалаа.
Арга хэмжээний үеэр шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн мэдээлэл, шүүхэд мэдүүлэх эрхийн мэдээлэл, шүүхийн архивын үйлчилгээ, анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг хэрхэн үзэх, татан авах талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтийг авч, шаардлагатай тараах материал, гарын авлагаар хангаж ажиллалаа.
 Хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.
 
 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив