Спортын 3 төрөлд тэмцээн зохион байгууллаа.

authoradmin date17-12-2018, 11:01 category--- 86 Үзсэн

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Шүүхийн тамгын газар, Аймгийн прокурорын газар, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, албан хаагч нарын чөлөөт цагийг спортоор хичээллэн өнгөрүүлэх зорилгоор гар бөмбөг, ширээний теннис, дартсын 3 төрөлд нөхөрсөг тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд гар бөмбөгийн 6 баг, ширээний теннисийн 6 тамирчин, дартсын 9 тамирчин тус тус оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 
Гар бөмбөгийн төрөлд:
1-р байрт Шүүхийн 2 дугаар баг
2-р байрт Прокурорын газрын 1 дүгээр баг
3-р байрт Шүүхийн 1 дүгээр баг;
Ширээний теннисийн эрэгтэй төрөлд:
1-р байрт Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Ганбаатар
2-р байрт Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох
3-р байрт Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан Б.Очирбат;
Ширээний теннисийн эмэгтэй төрөлд:
1-р байрт Аймгийн прокурорын газрын ажилтан Ж.Алдармаа
2-р байрт Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан Д.Майнбаяр
3-р байрт Шүүхийн тамгын газрын шүүгчийн шүүгчийн туслах Б.Ундармаа;
Дартсын эрэгтэй төрөлд:
1-р байрт Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Ганбаатар
2-р байрт Аймгийн прокурорын газрын ажилтан Г.Буяннэмэх
3-р байрт Аймгийн Ерөнхий прокурорын газрын ажилтан Б.Болдбаатар;
Дартсын эмэгтэй төрөлд:
1-р байрт Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан Х.Наранцэцэг
2-р байрт Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан Н.Байгальмаа
3-р байрт Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Хишигжаргал нар тус тус шалгарлаа. Тэмцээний шагналыг шинэ жилийн баярын цэнгүүний өдөр гардуулах юм.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив