АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

authoradmin date22-12-2020, 12:44 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баталж, уг хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. 
Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан "АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ (шинэчилсэн найруулга)” цахим сургалтыг видео хэлбэрээр бэлтгэн шүүгч, ажилтнуудад танилцууллаа.
Хуулийн гол онцлог нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар тусгасанд оршиж байгаа бөгөөд баримт бичигтэй ажиллах талаар төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах баримтын зэрэглэл тогтоох, тоо бүртгэл-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын талаарх хэм хэмжээг шинэчлэх зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломжийг бүрдүүлсэн байна.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив