12 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан "21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг хэн сайн мэдэх вэ? цахим асуулт, хариултын тэмцээнийг 2020 оны 12 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээн нь иргэдэд үйлчлэх зорилго, үүргээ улам сайн гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй орчинд ажиллахад хэрэг болох шинэ ур чадваруудыг эзэмших арга зүйн суурь үндэсийг мэдэж авах, ингэснээр өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн, хаанаас ч оролцох боломжтойгоороо онцлог байлаа.
Тэмцээнд шүүгчийн туслах Б.Ундармаа, Ч.Энхтуяа, Л.Түвшинбаяр нар амжилттай оролцож, бусдаасаа өндөр оноо авсанд баяр хүргэж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагналаа.