ГҮЙЦЭТГЭХ ХУУДАС БИЧИГДСЭН БАЙДАЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

authoradmin date17-12-2020, 21:14 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

12 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хэсэг тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны бичилт, гардуулалт болон хүргүүлэлт, нэгдсэн системд оруулсан байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд хийлээ. 
 Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, шүүгчийн туслах Ө.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар ажилласан ба 2020 оны сүүлийн хагас жилд бичигдсэн иргэний 163, эрүүгийн 87, захиргааны 9, нийт 259 гүйцэтгэх хуудасны бичилт, гардуулалт, хүргүүлэлт, нэгдсэн системд оруулсан байдлуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг илтгэх хуудсаар Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд болон бусад холбогдох ажилтнуудад танилцууллаа.
2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэх хуудасны бичилтэд 2020 оны 06 дугаар сард хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ба тус хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчил, дутагдал арилсан эсэх, тухайн үед тодорхойлж байсан шүүхийн захиргааны ажилтнуудын анхаарах асуудлыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн эсэхийг харьцуулж шалгсан юм.
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт илэрсэн алдаа зөрчлийг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив