Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг "Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр заасантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас "Цахим хяналт, удирдлагын төв”-ийн үйл ажиллагаа болон цахим гав, программ, техник хангамжийн талаар танилцуулах сургалтыг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Танилцуулах сургалтад Говь-Алтай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд хамрагдсан ба цахим хэлбэрээр Zoom программ ашиглан, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, хүн хоорондын зай болон амны хаалттайгаар оролцлоо.