Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын ажилд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

authoradmin date14-12-2020, 15:42 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

        Шүүхийн 12 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгийн 2019 оны ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.
       Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, шүүгчийн туслах Ө.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар ажилласан ба хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжид заасан 7 чиглэлээр шалгаж, үр дүнг илтгэх хуудсаар Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт танилцуулж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойллоо.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив