“Стресс менежмент” сэдэвт сургалт зохион байгууллаа.

authoradmin date7-10-2020, 18:11 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын болон 10 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу ажлын байранд үүссэн стрессийг хэрхэн даван туулж, зохицуулах аргад суралцах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн, сэтгэл зүйч Б.Мөнхзаяаг урьж, "Стресс менежмент” сэдэвт сургалт зохион байгууллаа.
 
Сургалтаар сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлаас халшрах хам шинж, ажлын байран дахь стрессийн үндсэн ойлголт ба статистикийн судалгааны дүн, стрессийг хэрхэн зохицуулах, тайвшрах аргуудыг танилцуулж, шүүгч, ажилтнуудын дунд стрессийн түвшин тодорхойлох сорилыг ажиллууллаа. Ингэснээр шүүгч, ажилтнууд өөрсийн өнөөдрийн стрессийн түвшинг тодорхойлж, даван туулах аргуудаас суралцсан юм. 
Сургалтын төгсгөлд сэтгэл зүйч Б.Мөнхзаяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-ийн үйл ажиллагааг танилцуулж, тус төвөөс санаачилсан уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж, тэр чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. 
Мөн улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэнтэй холбогдуулан тус аянд нэгдэхийг уриалсаныг шүүгч, ажилтнууд дэмжлээ.
 
 
 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив