Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

authoradmin date5-10-2020, 17:44 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн тамгын газрын 09 дүгээр сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баярцэцэг, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн, Л.Отгонбаяр, П.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргалын гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.
Удирдамжид заагдсан 9 чиглэлээр, 2019.12.23-ны өдрөөс 2020.09.18-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, илтгэх хуудсыг өнөөдөр /2020.10.02/-ны өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
Тус илтгэх хуудсыг танилцуулсаны дараа Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн Шүүхийн Тамгын газар дотооддоо ажилтнуудынхаа ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байх нь алдаа дутагдлаа арилгах, засах, цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, эргээд өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг дурдав.


 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив