“Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал, анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

authoradmin date2-10-2020, 15:35 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын болон 9 дүгээр сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлого бодох аргачлалын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа ба 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал, анхаарах асуудал” сэдвээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнг урьж, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгууллаа.

https://www.mediafire.com/convkey/ef9b/ev251tszs60oduj6g.jpg

Сургалтын үеэр Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн иргэний хууль, иргэний эрх зүйн үндсэн ойлголт, зарчмууд болон иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх зэрэг асуудлуудыг онолын ойлголт талаас тайлбарлаж байсан нь сонирхолтой, мэдлэгийг сэргээсэн, ач холбогдолтой байлаа.

https://www.mediafire.com/convkey/585c/jn8vs5d4fcpjikf6g.jpg

Сургалтын төгсгөлд иргэний эрх зүйн маргааны тохиолдол дээр ажиллаж, харилцан ярилцаж, ажилтнуудын асуусан асуултад хариулсан юм.


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив