Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шинэтгэлд хувь нэмэр оруулсан зарим шүүгч, ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, "Алтан гадас одон”, "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр боллоо.
Шагналыг шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар гардуулан өгсөн бөгөөд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, "Алтан гадас одон”-оор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүхийн тамгын газрын жолооч Ш.Гантөмөр, "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүхийн тамгын газрын зохион байгуулагч Н.Оюунчимэг нар тус тус шагнагдлаа.
Шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай, бүтээмжтэй, хариуцлагатай хүргэхэд нөр их хөдөлмөрөө зориулан ажиллаж, төрийн дээд одон, медалиар шагнуулсан шүүгч, ажилтнууддаа чин сэтгэлээсээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье.