Баярлалаа

authoradmin date24-07-2020, 15:04 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Говь-Алтай аймгийн Бугат сумын 1-р багийн харьяат, аймгийн аварга малчин, онц тээвэрчин, осолгүй манлай жолооч Б.Түвдэндорж миний бие энэ жил 60 нас хүрч, шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Улмаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдлөө өгсөн билээ. Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал миний хүсэлтийг найрсаг, шуурхай хүлээн авч шаардлагатай бүрдүүлэх зүйлсийг товч тодорхой хэлж, тайлбарлан миний бүрдүүлсэн материалыг хүлээн авч, хуваарилснаар ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнд хуваарилагдсан тул түүний туслах Ө.Халиунаагийн өрөөнд оруулж өгсөн. Шүүгчийн туслах Ө.Халиунаа миний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд ажлын 60 хоногт шийддэг талаар болон миний эдэлж оролцох эрх, үүрэг болон шүүгчид нөлөөлвөл хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар дэлгэрэнгүй танилцуулж, тантай утсаар эргэж холбогдоно гэсэн. Ингээд үргэлжлэн баяр наадмын амралт эхэлсэн тул дотроо нилээд удах байхдаа гэсэн бодол тээн нутгийн зүг буцсан. Гэтэл 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхээс холбоо барьж, шүүх хуралдаан зарлагдсан талаар мэдэгдэж, шүүх хуралдаан орж шийдвэрлэж ажилласан жилийг тогтоож өгсөнд маш их баярлаж байна. Өмнө нь шүүхийн талаар бодохдоо хүнд сурталтай, асуудалд хойрго ханддаг, ард иргэдэд түргэн шуурхай үйлчилдэггүй чирэгдэл учруулдаг гэж бодож байсан. Бүх зүйл цахимжиж, цаг үетэй уралддаг болсныг өөрийн биеэр мэдэрч авлаа. Шүүх ард иргэдэд ээлтэй, шийдвэр гаргаж, төрийн үйлчилгээг маш шуурхай хүргэж төвөг чирэгдэлгүй үйлчилж байна. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Хүндэтгэсэн: Б.Түвдэндорж


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив