ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШИЙДВЭРТ ГҮЙЦЭТГЭХ ХУУДАС БИЧИГДСЭН БАЙДАЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

authoradmin date3-07-2020, 16:11 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн тамгын газрын 06 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/45 дугаартай тушаалаар тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны бичилт, гардуулалт болон хүргүүлэлт, нэгдсэн системд оруулсан байдалд тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комиссыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чанцалдулам, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн нарын бүрэлдэхүүнтэй томилогдон ажиллав.
 
Комиссын зүгээс тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд бичигдсэн иргэний 214, эрүүгийн 68, захиргааны 20, нийт 302 гүйцэтгэх хуудасны бичилт, гардуулалт болон хүргүүлэлт, нэгдсэн системд оруулсан байдлуудад тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, илтгэх хуудсыг  2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцууллаа.
Дээрх хяналт-шинжилгээ, үнэлгээгээр гүйцэтгэх хуудасны бичилт, хүргүүлэлт, гардуулалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, бусад шүүхийн захиргааны ажилтнуудын цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, алдаа зөрчил гаргахгүй ажиллах талаар анхааруулж, 2020 оны 12 дугаар сард дахин уг асуудлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр боллоо.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив