ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, АЛБАДАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ ШҮҮХИЙН ТОГТООЛ, ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

authoradmin date26-06-2020, 11:57 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн тамгын газрын 06 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/43 дугаар тушаалаар тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комиссыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чанцалдулам, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн нарын бүрэлдэхүүнтэй томилсон.  
Комиссын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тус аймаг дахь анхан шатны шүүхүүдээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, илтгэх хуудсыг  2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцууллаа.
Дээрх хяналт-шинжилгээ, үнэлгээгээр  шүүгчийн туслахууд Цагдаагийн газарт албадан ирүүлж, эрэн сурвалжлах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүргүүлэх хугацаандаа анхаарч ажиллах, мөн Цагдаагийн газар хамтран ажиллах төлөвлөгөө болон холбогдох журамд заасны дагуу холбогдох мэдээ, мэдээллийг шүүхийн тамгын газарт тогтмол ирүүлж байх талаарх анхаарах асуудлуудыг тодорхойлж, илтгэх хуудсын хувийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр боллоо. 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив