ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙГ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД АЛБАЖУУЛЖ, НЭГДСЭН СИСТЕМҮҮДЭД ОРУУЛСАН БАЙДАЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

authoradmin date19-06-2020, 11:44 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн тамгын газрын 06 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 06 сарын 17-ны өдрийн А/42 дугаар тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хуульд заасан хугацаанд албажуулж, нэгдсэн системүүдэд оруулж байгаа байдалд хяналт шинжилгээ хийх комиссыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал, шүүгчийн туслах Ж.Баасанцэрэн, Ч.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй томилсон.  
https://www.mediafire.com/convkey/d202/rx5vu32vnefsub46g.jpg
Комиссын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 529 шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаандаа албажуулж, нэгдсэн системүүдэд оруулсан эсэхийг шалган дүн шинжилгээ хийж, илтгэх хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцууллаа.
https://www.mediafire.com/convkey/3846/2taqkbwnfj9g9dm6g.jpg
Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд цаашид шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулсан даруйдаа бүртгэл хяналтын нэгдсэн системүүдэд оруулж хэвших, хугацаа хэтэрч нэгдсэн системүүдэд оруулсан алдааг гаргахгүй байхыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт анхаарууллаа. 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив