НЭГДСЭН СИСТЕМ /ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГАА, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ/-ҮҮДЭД ГАРГАСАН АЛДААГ ЗАСВАРЛАСАН “АЛДААНЫ ХУУДАС”-Д ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ.

authoradmin date29-05-2020, 11:30 categoryМэдээ мэдээлэл 0 Үзсэн

Шүүхийн захиргааны ажилтнууд нэгдсэн систем /эрүү, иргэн, захиргаа, эвлэрүүлэн зуучлал/-үүдэд алдаатай ажиллагаа хийсэн тохиолдолд "Алдааны хуудас” бөглөж, Тамгын газрын даргын зөвшөөрлөөр алдааг тухай бүр засварлан ажилладаг.  
Дээрх алдааны хуудсанд дүн шинжилгээг хийх комиссыг Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/37 дугаар тушаалаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чанцалдулам, шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй томилсон.
Комиссын зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар бүртгэл хяналтын нэгдсэн систем /эрүү, иргэн, захиргаа, эвлэрүүлэн  зуучлал/-үүдэд гаргасан алдааг засварласан "Алдааны хуудас”-д дүн шинжилгээ хийж, дүнг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тамгын газрын ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн танилцууллаа.
Цаашид бүртгэл хяналтын нэгдсэн системүүдээс цаг тухай бүрт дугаар авч хэвших, эрх зүйн актын төрлийг зөв сонгох, нэгдсэн систем ачаалж байхад дахин өөр үйлдэл хийхгүй байх, эрх зүйн актыг бүрэн гүйцэд хянагдаж, ёсчлогдсоны дараа баталгаажуулж байх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив