ТӨРИЙН АУДИТЫН “ИТГЭМЖЛЭЛ” ГАРДАЖ АВЛАА.

authoradmin date25-01-2018, 12:18 categoryМэдээ мэдээлэл 525 Үзсэн


Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газар нь сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн аудитаар "ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлт авсан ба тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон нягтлан бодогч тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт болон дотоод хяналт сайн зэрэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан "Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлагыг хангаж байгаа тул Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Аудитор 2017 оны санхүүгийн тайланд аудит хийх шаардлагагүй гэж үзэж, итгэл үзүүллээ.

 

Тус итгэмжлэлийг Говь-Алтай аймгийн төвийн төрийн болон төрийн өмчит 12 байгууллагад гардуулсан ба Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, нягтлан бодогч Э.Баярмагнай нар өнөөдөр /2018.01.25/ Төрийн аудитын газрын байранд гардаж авлаа.


 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив